Манай систмемд шинэчлэлт орж байгаатай холбогдуулан тодорхой хэмжээний техникийн саатал, асуудал үүсэх тул хэрэглэгч та бүхэн хүлээцтэй хандана уу.
Хүндрэл учруулж байгаад хүлцэл өчье.

Үйлчилгээний нөхцөл

Фрейт Технологийн Шийдэл ХХК (цаашид “Компани” гэх) нь Freight.mn гэх интернет сайтаар үзүүлэх үйлчилгээний нөхцөлийг нийтэлж байна.

  1. Энэхүү нөхцөл нь Хэрэглэгч (цаашид “Хэрэглэгч” гэх) болон Тээвэр зуучлагч (цаашид “Зууч” гэх) хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.
    • Хэрэв Хэрэглэгч нь энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрөөгүй бол сайтыг орхин явахыг зөвлөж байна.
    • mn дэх аль нэг үйлчилгээг ашиглаж эхлэх, эсвэл бүртгүүлснээр Хэрэглэгч болон Зууч нь үйлчилгээний нөхцөлийг бүрэн эхээр нь хүлээн зөвшөөрсөнд тооцно.
    • Хэрэв Хэрэглэгч болон Зууч нь энэхүү нөхцөлийн аль нэг заалтыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Freight.mn -ий үйлчилгээг авах эрхгүй болно.
    • Үйлчилгээний нөхцөлд оруулсан аливаа нэмэлт, өөрчлөлтийн талаар Холбоо хэрэглэгчдэд мэдэгдэх бөгөөд хэрэглэгч нь системийг үргэлжлүүлэн ашигласан тохиолдолд эдгээр нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
    • Энэхүү нөхцөлд өөрөөр заагаагүй бол дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
      • Компани – ( Фрейт Технологийн Шийдэл ХХК) Хэрэглэгч болон Тээвэр зуучлагч хоорондын харилцааг зохицуулж буй сайтын эзэмшигч. Мөн уг сайтыг үйл ажиллагааг зохион байгуулагч хуулийн этгээд.
      • Сайт – Freight.mn тээвэр зохион байгуулагч зуучууд болон тээвэр зуучлуулах хүсэлт бүхий этгээдийн зар байршуулах платформ (цаашид “Сайт” гэх);
      • Хэрэглэгч – энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрөн Компанийн үйлчилгээг авч буй хувь хүн болон хуулийн этгээд;
      • Дэд хэрэглэгч –Анхны бүртгэл үүсгэсэн Хэрэглэгчийн урилгаар шинээр бүртгэл үүсгэж буй хэрэглэгч;
      • Тээвэр зуучлагч (Зууч) – Хэрэглэгчээс ирсэн ачаа тээвэр зохион байгуулах хүсэлтийн дагуу өөрийн үйлчилгээ, үнийг санал болгож буй хуулийн этгээд.
      • Freight.mn  үйлчилгээ – сайтын туслалцаатай Компанийн үзүүлж буй төлбөргүй болон төлбөртэй үйлчилгээ. 
  1. Компанийн эрх, үүрэг, хариуцлага
    • Хэрэглэгч болон Зуучийн дунд явагдаж буй бүх хэлэлцээр Компанийн оролцоогүйгээр явагддаг болно. Компани нь зар байршуулах платформоор л хангана
    • Компани нь Хэрэглэгч, Зуучийн хоорондын үйлчилгээг зохион байгуулагч биш болно. Сайт нь Зуучийн, хуулиар зөвшөөрөгдсөн үйлчилгээг хүссэн үедээ, дурын газраас, үнэ харьцуулан өөрөө сайн дураар сонголт хийх боломжийг Хэрэглэгчдэд олгох зорилготой харилцаа холбооны платформ юм.
    • Компани нь Freight.mn сайтад Хэрэглэгчийн нийтэлж буй ачааны овор хэмжээ, жин, шинж чанар, байршил, эзэмшил, хуулиар зөвшөөрөгдсөн байдал болон ачааны тайлбартайгаа нийцэх асуудал нь Компанийн хяналтаас гадуур байдаг тул Компани хариуцлага үүрэхгүй болно.
    • Компани нь Хэрэглэгчийн оруулсан тээврийн асуулгын мэдээллийг өөрчлөх, засварлахыг хориглоно. Харин Хэрэглэгчийн оруулсан тээврийн асуулгын мэдээлэл нь энэхүү үйлчилгээний нөхцөл болон холбогдох хууль тогтоомж зөрчиж байвал уг асуулгыг устгах эрхтэй.
    • Компани Хэрэглэгчийн оруулсан ачааны мэдээллийн үнэн зөв байдлыг батлах нотолгоог шаардлагатай тохиолдолд шаардах эрхтэй ч Хэрэглэгчийн өмнөөс хариуцлага хүлээхгүй.
    • Компани нь хэлцэл хийгч талуудын аливаа нэгэн зохисгүй зан, эсвэл гарсан хохиролд хариуцлага хүлээхгүй болно.
    • Компани нь Зуучийн зард санал болгож буй үйлчилгээнд хариуцлага үүрэхгүй. Хэрэглэгчдийн хооронд гарсан маргаан, зөрчил, нэмэлт зардал нь Компанийн оролцоогүйгээр Хэрэглэгч болон Зуучийн хооронд хийгдсэн “Тээвэр зуучлалын үйлчилгээний гэрээгээр” шийдвэрлэгдэнэ.
    • Зууч нь сайтыг ашиглаж байх үедээ анхаарал болгоомжтой байхыг компани зөвлөж байна. Сайтын үйлчилгээг ашигласнаар, Зууч нь өөрийн эрсдэлийг үнэлэн бүх эрсдэлийг үүрнэ. Компанийн зүгээс Зуучийг Хэрэглэгчтэй “Тээвэр зуучлалын үйлчилгээний гэрээ” байгуулахыг санал болгож болно.
    • Хэрвээ Хэрэглэгч болон Зууч нь системийг энэ нөхцөлд зааснаас болон Монгол Улсын хууль тогтоомжоор хориглогдсон аливаа үйл ажиллагаанд ашигласан тохиолдолд Компани нь тухайн хэрэглэгчийн сайт ашиглах эрхийг түдгэлзүүлэх, хэрэглэгчийн эрхийг дангаар цуцлах эрхтэй.
    • Хэрвээ Хэрэглэгч нь удаа дараа алдаатай зар нийтэлсэн, Зуучийг ямарваа нэг зардлаар хохироосон нь нотлогдсон тохиолдолд Компани зар нийтлэхийг хориглох, устгах эрхтэй.
    • Сайтад агуулагдаж буй Freight.mn -тэй холбоотой тэмдэгт, эмблем, лого болон бусад бүх материалууд нь Монгол Улсын зохиогчийн эрхийн болон бусад хууль тогтоомжоор хамгаалагдсан бөгөөд Компани нь хууль ёсны цорын ганц өмчлөгч болно. Компанийн зөвшөөрөлгүйгээр эдгээрийг хуулбарлах, ашиглахыг хориглоно.
    • Гуравдагч этгээдийн хууль бусаар сайтад нэвтрэн Компанийн серверийг болон Хэрэглэгч, Зуучийн мэдээлэл ашиглах, түүнчлэн сайтаар дамжуулан вирус, Trojan, г.м. тараасан тохиолдолд хариуцлага хүлээхгүй.
    • Хэрэглэгч болон Зуучийн бичгээр өгсөн зөвшөөрлийн дагуу аль эсвэл холбогдох хууль тогтоомж, Хууль хүчний байгууллагын шаардлагын дагуу Хэрэглэгч, Зуучийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд олгоно.

 

  1. Хэрэглэгчийн ерөнхий эрх, үүрэг, хариуцлага
    • Сайтыг ашиглах эсэхийг Хэрэглэгч бие даан шийднэ.
    • Сайтад бүртгүүлэхээсээ өмнө энэхүү үйлчилгээний нөхцөлтэй (нэмэлт өөрчлөлтийн хамт) танилцаж хүлээн зөвшөөрсний үндсэн дээр сайтыг ашиглана.
    • Сайтын үйлчилгээг авснаар энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан дүрэм журмыг заавал мөрдөх шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
    • Хэрэглэгч нь сайтын заасан хуудсыг бөглөснөөр өөрийн хүсч буй үйлчилгээгээ сайтад зарлан нийтлэх бүрэн эрхтэй.
    • Хэрэглэгч нь (хувь хүн болон хуулийн этгээд) нэг л бүртгэлтэй байна. Нэгээс илүү бүртгэлтэй байх нь хориотой тул сайтын зүгээс тогтоогдсон давхар бүртгэлүүдийг хаана. Хуулийн этгээдийн ажиллагсад тухайн хуулийн этгээдийн нэр дор бүртгэгдэж Дэд хэрэглэгч болно.
    • Хэрэглэгч хэдэн ч Дэд хэрэглэгчийг үүсгэх боломжтой.
    • Хэрэглэгч өөрийн компанийн мэдээлэл болон хувийн мэдээллийг үнэн зөв бөглөнө.
    • Хэрэглэгч нь зөвхөн өөрийн и-мэйл хаяг болон утасны дугаараар сайтаас үйлчилгээ авах эрхтэй бөгөөд өөрчлөгдсөн тохиолдол бүрт сайтад бүртгүүлж мэдээллийг шинэчлэнэ.
    • Хэрэглэгч сайт уруу ордог өөрийн нууц кодоо нууцалж, гуравдагч этгээдэд өгөхгүй байх үүрэгтэй.
    • Сайтыг ашиглахдаа бусад хэрэглэгчдийг хүндэтгэн зөв боловсон, соёлтой харьцана.
    • Сайтыг зориулалтын дагуу, үйлчилгээний нөхцөл болон МУ-н хуулинд нийцүүлэн ашиглана
    • Хэрэглэгч ачааны зарын үнэн зөв байдалд хуулийн өмнө хариуцлага хүлээнэ.
    • Хэрэглэгч тээврийг эхлүүлсэнээр холбогдох хууль тогтоомжийн дагуу тухайн ачааг импортлох/экспортлох эрхтэй гэж ойлгоно. Эрх гэдэг нь тухайн ачааг хилээр нэвтрүүлэх/гаргах шаардлагатай тусгай зөвшөөрөл, олгогдсон квот, импортын мэдэгдэл, холбогдох эрх бүхий байгууллагаас гаргасан/олгосон шийдвэрийг хэлнэ.
    • Хэрэглэгч дараах ачаа, бараа тээвэрлүүлэх хүсэлт илгээхийг хориглоно:
  • Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа, бүтээгдэхүүнүүд (http://ecustoms.mn/)
  • Хууль тогтоомжийн дагуу хориотой зүйлс
  • Тээвэрлэлтийн тусгай горим шаарддаг ачааг, тухайлбал, тэсрэх бодис, химийн хорт бодис, шатах тослох материал, хүнсний бүтээгдэхүүн, эм, эмийн бүтээгдэхүүн, шингэрүүлсэн хий, эмнэлгийн гаралтай хог хаягдал, үйлдвэрлэлийн гаралтай хог хаягдал, температурын горим шаардсан ачаа зэргийг энгийн горимоор тээвэрлүүлэх зар оруулах, эсвэл горимыг буруу сонгож, зар оруулах
    • Хэрэглэгч тээвэрлэлтийг эхлүүлж Зуучийг сонгосон даруйд тухайн тээвэртэй холбоотой үнэн, зөв мэдээллээр Зуучийг хангах үүрэгтэй.
    • Хэрэглэгч нь Зуучтай “Тээвэр зуучлалын үйлчилгээний гэрээ” байгуулах үүрэгтэй. Зуучтай гарсан маргаан, зөрчил, нэмэлт зардал нь Компанийн оролцоогүйгээр шийдвэрлэгдэнэ.
    • Зуучийн үйлчилгээнд нь сэтгэл ханамжгүй байгаа байдлаа Зуучийг үнэлэх хэсэгт үнэлэж, сэтгэгдэл бичих замаар илэрхийлэх эрхтэй.
    • Хэрэглэгч нь сайтын ажиллагаатай холбоотой санал гомдлоо “Санал хүсэлт, сэтгэгдэл” болон “Холбоо барих” хэсгүүдээр дамжуулан илэрхийлэх эрхтэй. Санал гомдолтой ажлын 3 өдрийн дотор танилцана.
    • Компани нь Хэрэглэгчийн нийтэлсэн үнийн асуулгын хугацааг сунгах, устгах, өөрчлөх эрхтэй.
      • Хэрэглэгч нь тээврийн үнийн асуулгын үнэн зөв, аюулгүй байдал, хууль дүрэмд харшлахгүй байх тал дээр бүрэн хариуцлага хүлээнэ.
      • Хэрэглэгч нь өөрийн тээвэрлэлтийн талаарх мэдээллийг мэддэг байх шаардлагатай бөгөөд буруу мэдээлэл нийтэлсэн тохиолдолд нэмэлт мэдээллийг зард засвар оруулан нэмэх үүрэгтэй.
      • Тээврийн асуулга илгээхийн тулд Хэрэглэгч худалдааны нөхцөл буюу тээврийн нөхцлүүдийг ИНКОТЕРМС-2010-н дагуу сонгоно. Хэрвээ та энэ талаар судлахыг хүсэл ....................................хэсгээс үзэж болно.
      • Чингэлгийн тээврийн асуулга илгээх үед дараах зүйлийг анхаарна:
        • Хүнд жинтэй чингэлэг гэдэг нь өөрийн жин
        • Аюултай ачаа гэдэг нь
        • Ачаа тээврийн даатгал хийлгэхийг зөвлөх
      • Хайрцаг болон Падон сонголтыг сонгоход Зууч танд Агаарын болон газрын түүвэр үнийн саналыг нэгэн зэрэг санал эсвэл тус тусд нь санал болгож болно.
      • Хэрэглэгч нь барааны шинж чанар, аюулгүй болон, хэвийн байдлыг зөв сонгох ёстой.
      • Хэрэглэгч барааны хэмжээ, эзэлхүүн, тоо, ширхэг, бохир жин, эцсийн өртөөнд хүлээн хугацаа, барааны бэлэн болох хугацаа зэрэг мэдээллийг үнэн зөвөөр мэдүүлэх шаардлагатай.
      • Үнийн асуулгын тайлбарт ямар нэгэн сайт, холбоо барих утасны дугаар, хаяг оруулахыг хориглоно.
      • Хэрэглэгч нь зарлаж буй барааны үнэн зөвийг батлах бөгөөд үүнтэй холбоотой ямарваа нэг нэмэлт зардлыг сайт хариуцахгүй болно.
      • Барааны үйлдвэрлэгдэж буй газрыг, хүлээн авах газартай нь үнэн зөвөөр мэдүүлнэ. Хэрэглэгч буруу мэдээлэл оруулсантай холбоотой зардлыг Хэрэглэгч бүрэн хариуцна.
      • Барааг тээвэрлэх тээврийн горимыг Хэрэглэгч үнэн зөвөөр мэдүүлнэ.
      • Хэрвээ барааны нэр төрөл аюултай бол Хэрэглэгч тухайн барааны дагалдах бичиг баримт болох Ослын карт, MSDS зэрэг бичиг баримтыг сайтруу илгээх ёстой.
      • Түүвэр ачаа /LCL, LTL/, Агаар, Задгай ачааны тээврийн зар байршуулах тохиолдолд ачааны тоо ширхэг, урт, өргөн, өндөр, эзэлхүүн зэрэг тээвэрт хэрэг болохуйц мэдээллийг үнэн зөвөөр мэдүүлнэ. Хэрвээ энэ төрлийн мэдээллийн буруу, дутмаг байдлаас үүссэн ямарваа нэг зардлыг Хэрэглэгч хариуцна.

 

  1. Зуучийн ерөнхий эрх, үүрэг, хариуцлага
    • Сайтыг ашиглах эсэхийг Зууч бие даан шийднэ.
    • Сайтад бүртгүүлэхээсээ өмнө энэхүү үйлчилгээний нөхцөлтэй (нэмэлт өөрчлөлтийн хамт) танилцаж хүлээн зөвшөөрсний үндсэн дээр сайтыг ашиглана.
    • Зууч хэдэн ч Дэд хэрэглэгчийг үүсгэх боломжтой.
    • Сайтыг зориулалтын дагуу, үйлчилгээний нөхцөл болон МУ-н хуулинд нийцүүлэн ашиглана
    • Зууч өөрийн компанийн мэдээлэл болон хувийн мэдээллийг үнэн зөв бөглөж дараах бичиг баримтуудыг сайтад байршуулна. Үүнд:
  • Монгол улсын Зам тээврийн хөгжлийн яамнаас олгосон Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээ /зайлшгүй/
  • Өөрийн компанийн хариуцлагаа даатгасан даатгалын гэрчилгээ, сертификат /зайлшгүй/
  • Ачаа тээврийн даатгалын гэрчилгээ, сертификат /заавал шаардахгүй/
  • МТЗНХ-ны гишүүн бол гишүүний сертификат /заавал шаардахгүй/
  • Үйлчилгээний чанарын стандарт ISO9001:2015 сертификат /заавал шаардахгүй/
    • Зууч нь зөвхөн өөрийн и-мэйл хаяг болон утасны дугаараар сайтаас үйлчилгээ авах эрхтэй бөгөөд өөрчлөгдсөн тохиолдол бүрт сайтад бүртгүүлж мэдээллийг шинэчлэнэ.
    • Зууч сайтын гишүүнээр саадгүй бүртгүүлэх бүрэн эрхтэй бөгөөд бүртгэлд өөрийн имейл /ажлын, хувийн хаягаар бүртгүүлж, зохиосон нууц кодоороо сайтанд нэвтэрч, сайтын үйлчилгээг авах эрхтэй.
    • Зууч нь сайт уруу ордог өөрийн нууц кодоо нууцалж, гуравдагч этгээдэд өгөхгүй байх үүрэгтэй.
    • Сайтыг ашиглахдаа бусад хэрэглэгчдийг хүндэтгэн зөв боловсон, соёлтой харьцана.
    • Хуулиар хориглосон мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгохыг хориглоно. 
    • Зууч нь тухайн тээврийг зохион байгуулахдаа найдвартай, шуурхай, чанартай үйлчилгээг
    • Зууч нь Хэрэглэгчтэй хамтран ажиллах “Тээвэр зуучлалын үйлчилгээний гэрээ” байгуулах үүрэгтэй. Хэрэглэгчтэй гарсан маргаан, зөрчил, нэмэлт зардал нь Компанийн оролцоогүйгээр шийдвэрлэгдэнэ.
    • Хэрэглэгчийн харилцаа, төлбөрийн нөхцөл, хамтран ажиллаж буй байдалд сэтгэл ханамжгүй байгаа байдлаа Хэрэглэгчийг үнэлэх хэсэгт үнэлэж, сэтгэгдэл бичих замаар илэрхийлэх эрхтэй.
    • Зууч нь сайтын ажиллагаатай холбоотой санал гомдлоо “Санал хүсэлт, сэтгэгдэл” болон “Холбоо барих” хэсгүүдээр дамжуулан илэрхийлэх эрхтэй. Санал гомдолтой ажлын 3 өдрийн дотор танилцана.  
  1. Үйлчилгээний төлбөр
    • Хэрэглэгч нь төлбөрт үйлчилгээг сайтаас болон аппликейшнээр дамжуулан авах боломжтой.
    • Хэрэглэгч нь төлбөрт үйлчилгээг захиалахаас өмнө, төлбөрийн нөхцөлтэй анхлан танилцах үүрэгтэй.
    • Үйлчилгээний төлбөрийг сайт дээр заасны дагуу хийнэ 
  1. Үйлчилгээний нөхцөлийн хамрах хугацаа
    • Энэхүү нөхцөлийг Хэрэглэгч сайт ашиглаж эхэлсэн үеэс мөрдөх бөгөөд энэхүү нөхцөл нь хугацаагүй болно.
    • Хэрэглэгч нь өөрийн бүртгэлийг сайтаас компанид урдьчилан мэдэгдэлгүй, тайлбар өгөлгүй хасах эрхтэй. 
  1. Үйлчилгээний нөхцлиийн нэмэлт өөрчлөлт
    • Компани нь урдьчилан мэдэгдэлгүйгээр үйлчилгээний нөхцөлд нэмэлт өөрчлөлт оруулж болно. Үйлчилгээний нөхцөлийн шинэ хувилбар доорх интернет хаяг дээр байршсан өдрөөс даган мөрдөгдөнө. Үйлчилгээний нөхцөлийн хүчин төгөлдөр найруулга https://www.Freight.mn/terms хаяг дээр байрлана.